2011年3月30日水曜日

"Амэли"

Францын уран сайхны кино. Гол дүрийн бүсгүй Амели бол ганц бие, хотын жижигхэн кафе-д ажилладаг, ямар нэгэн өвөрмөц бөгөөд нууцлаг юманд маш дуртай. Найз залуутай болох гэж үзсэн боловч нөгөө харилцаагаар л бүх юм төгсгөл болчихсон. Гэхдээ тэр түүндээ огт харамсдаггүй. Тэр романтик , эмгэнэлт кино үзэж ганцаараа уйлж суух үе байдаг. Түүний хамгийн дуртай зүйл нь ойр байдаг хүнсний мухлагийн шуудайтай хатаасан вандуйн дотор гараа хийх.,, ФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФФ Киноны агуулга болоод өрнөл,дуу хөгжим бүх юм нь таалагддаг болхоор маш дуртай. Киноны нэг хэсэг дээр явдаг хөгжим.
↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓


Yann Tiersen -Comptine d'Un Autre Été




http://en.wikipedia.org/wiki/Am%C3%A9lie

2010年5月6日木曜日

Урам авдаг зүйл


Би одоо ХХ настай.

Монгол улсын нийслэл хотод өсч төрөөд , одоог хүртэл хамгийн их урам авч ирсэн зүйл маань гэгээлэг яриа, гэгээлэг бодол, гэгээлэг төсөөлөл...

Өнөөдөр гэдэг нэг өдрийг сайхан өнгөрөөж , сайхан яриа сонсож , сайхан зүйл бодож , сайхан зүйлтэй учирлаа.. Ийм л үед маргааш гэдэг миний мэдэхгүй оршихуй намайг аз жаргалтай болгочихдог. Үнэхээр гайхалтай.

Түүнээс гадна сайхан номтой учрах бас л сайхан.

Бүүр багаасаа "Ном бол ертөнцийг харах толь мөн" гээд л ээждээ хэлүүлж , ааваараа үглүүлдэг байсан би одоо л үүний учрыг ойлгож байна.

Үнэхээр номон дээр бичсэн байгаа зүйлтэй , номын зохиолчтой намайг уулзуулж өгч , шинэ ертөнцөд хямдхаан хөл тавьхад минь ном туслаж байна... Бас л гайхалтай.

Өнөөдөр гэхдээ ном биш ДВД үзэж урам авлаа.

Японы ДВД(DVD)болон СД , ном сэтгүүл зэргийг зээлүүлж , борлуулдаг Цүтаяа(Tsutaya) гэгч дэлгүүрээс нэгэн ДВД зээлж үзлээ.

Орчин үеийн завгүй бөгөөд давчуу нийгэмд ном унших завтай хүн цөөрч , ДВД-гээр бизнес семинаруудыг үзэх мода дэлгэрээд байгаа бололтой.

Би ч бас шинэ урсгалаас хоцрохгүйг бодож зээлсэн маань энэ.

Зээлсэн ДВД-ний маань нэр "Хэрхэн хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулах вэ?"..

Семинарт : "хүмүүстэй харилцаагаа сайжруулж , олон найз , бизнес түншүүдтэй байхын тулд зуршил болгууштай 25 зүйл" ийг ярьж байна.

Түүний хэдийг дурвал:

1. Хүнд зөвлөгөө өгөхдөө
2. Хурдан харилцан ойлголцоход
3. Гүн сэтгэгдэл үлдээх харилцан ярианы онцлог
4. Найз , нөхдөө ихэсгэхийн тулд
5. Үргэлж шинэлэг харилцааг хадгалж байхын тулд
....
6. Харилцаж буй хүнтэйгээ илүү дотно болохын тулд
7. Харилцагчийнхаа талаар мэдээлэл цуглуулах
8. Зав гарсан агшинийг хэрхэн ашиглах
9. Илүү олон хүнийг өөртөө татах
10. Өөрийнхөө хүн татах увидасийг нэмэгдүүлэх... г.м

Эдгээр зөвлөмжүүд надад маш их таалагдсан болохоор илүү дэлгэрүүлж бичмээр санагдлаа.

Семинарын багшийн ярьж байгаагаар :
1. Хүнд зөвлөгөө өгөхдөө

Зөвлөгөө хүсч ирсэн хүний яриаг сайн сонсож , өөрөө зөвлөгөө өгөхөөсөө илүү тэр хүний ярьж буй яриаг асуулт болгож буцаавал болно гэнэ.
Жишээ нь :
Б : Ёооё, бөөн асуудалтай орооцолдчлоо... /уцаарлангуй/
Ч : Ээ , бөөн асуудалтай орооцолдыихснуу... яанаа тэгээд
Б : Нөгөө дээр ярьж байсан бизнес чинь бүтэлгүйтчлээ...
Ч : Ээ, бизнес нь бүтэлгүйтчихсэн үү... тэгээд яанаа ..
...

Б : Гэхдээ одоо нэг л арга байна л даа...
Ч : Нэг арга байгаа юмуу... ямар?
Б : Ийм арга байнаа ...

гэх мэтчилэнгээр зөвлөгөө авъя гэж байгаа хүний яриаг юуны түрүүнд сайн сонсож, ярьсныг нь эргүүлж асуух хэрэгтэй гэнэ. Ингэснээр нөгөө асуудалтай байгаа хүн чинь өөрөө , өөрийн мэдэлгүй асуудлаа шийдэж чаддаг юм байна. Эцсийн дүнд : "Чамтай ярихаар яагаад ч юм асуудлаа шийдэж чадах юмаа" гээд талархаад харьдаг гэнэ.
Энэ арга маш амархан бөгөөд харилцагч 2-ын харилцааг сайхан үргэлжлүүлэхэд маш хэрэгтэй санагдсан юм.

2010年5月1日土曜日

Анхны бичлэг


Анхны бүх зүйл нандин байдаг гэдэг.

Энэ бол миний өөрийн бодлоо хэлбэрт оруулж, дүрслэн гаргах, анхны алхам.

Өнөөдрөөс эхлээд надад юу тохиолдож, юуг дотроо бодож, юунд сэтгэл минь хөдөлж, юугаар урамшуулагдаж явахыг мэдэхгүй ч гэлээ анхны алхамаа хийлээ.

Амьдрал яаж өрнөхийг булгилах зүрхээ даран байж , ажья...